Хоол боловсруулах эрхтний оношилгоо, эмчилгээний төв
- Амбулаторийн тусламж үйлчилгээ (Элэг, цөс, нойр булчирхай, улаан хоолой, ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний эмгэгүүд)
- Дурангийн оношилгоо, эмчилгээний цогц тусламж үйлчилгээг үзүүлнэ.


Бидний түүх
Их Маргад Эмнэлэг
“Их маргад” эмнэлэг нь 2022 онд хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн чиглэлээр 2 дурангийн эмч, 2 дурангийн сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө хоол боловсруулах эрхтний өвчлөлийг орчин цагийн дэвшилтэт технологи дээр үндэслэн оношилж, туршлагатай, ур чадвартай эмч нар өвчлөлийн шалтгааныг зөв тодорхойлж, бүрэн эдгэрлийг бодитоор бий болгохын төлөө ажиллаж байна.
Тусламж, үйлчилгээ
Эмчийн үзлэг, зөвлөгөө
Лаборатори шинжилгээ
Уян дурангийн шинжилгээ
Хэвлийн эхо оношилгоо
Рентген оношилгоо
Ясны нягт тодорхойлох
Элэгний өөхлөлт хэмжих
Хеликобактерийн амьсгалын сорил
Инбоди биеийн бүтцийн шинжилгээ
Цээж хорсолт хэмжих
Шинжилгээ, оношилгоо
Бүх оношилгоог нэг дороос

Дуран оношилгоо
Хоол боловсруулах дээд, доод замын уян дурангийн оношилгоо, эмчилгээнд Япон улсын “OLYMPUS” брэндийн сүүлийн үеийн аппарат ашиглаж байна.

Эхо оношилгоо
Шинэ үеийн 3D/4D хэмжээст “Sonoscape” брэндийн S40 хэт авиа аппаратаар зүрх судас, хэвлий, аарцаг, хөх, бамбай булчирхай болон бусад цуллаг эрхтнийг өндөр нарийвчлалтай оношилно.

Рентген оношилгоо
Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох БНСУ-ын DRGEM корпорацийн “GXR-52SD” дижитал аппаратаар олон байрлалаар бүх биеийн рентген зургийг авч байна.
Ходоод гэдэсний зовиур танд байна уу?
Цээж хорсох, Ходоод өвдөх, Өтгөн хаталт, Элэгний өөхлөлт гм. Эдгээр зовиурыг бид тус тусад нь биш, цогцоор нь оношлон эмчилж байна.
Яг одоо бидэнтэй холбогдож үнэгүй зөвлөгөө аваарай.
INBODY BWA 2.0
Эрүүл мэндийн шинэ эрин үе

Биеийн бүтцийн шинжилгээ
- ● Биеийн бүтцийн шинжилгээ
- ● Биеийн ус шинжлэгч
- ● Хэсэгчилсэн өөхлөг хэсгийн шинжилгээ & Эсийн гадар усны шинжилгээ
- ● Булчин өөхний шинжилгээ
- ● Дотор өөхний талбай
- ● Бүх биеийн фазын өнцөг & Хэсэгчилсэн фазын өнцгийг хэмжинэ
Хариу гарах хугацаа ердөө 70-120 секунд
Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл






